Монголын олны танил эрхмүүдийн дуулиантай салалтууд

6085

932
Засгийн газрын тэргүүний өмнөх эхнэрийг Ганчимэг гэдэг. Тэрээр экс нөхөртөө нэг хөвгүүн, хоёр охин төрүүлж өгсөн. МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн референтээр ажиллаж асан Ганчимэг өдгөө гадаад оронд аж төрдөг сурагтай.
f86c2069637de32fgreat
УИХ-ын гишүүн Х.Баттулга анхны эхнэр нь Ц.Энхтуяагаа арван жилийн сурагч байхаасаа эргүүлдсээр авч суусан гэдэг. Хатагтай Ц.Энхтуяа экс нөхөртөө хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн ч Х.Баттулга хоёр дахь гэргийгээрээ Орос бүсгүйг сонгосон юм.
f86c2069637de32fgreat
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл хөгшин, залуу хоёр эхнэртэй гэсэн яриа бий. Тэрбээр насаараа ханилсан эхнэр Долгорсүрэнгээсээ хөндийрч, найз Ховд аймгийн МАХН-ын дарга асан Батмөнхийн бага охин Б.Бямбатогтохыг өөрийн туслахаараа ажиллуулж байгаад эхнэрээ болгосон билээ.
motive-7
УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр хоёр хүүхдийнхээ ээж Буяндэлгэрээс сүр дуулиантай салж байв. Шүүхэд өргөдөл гарган өмч хөрөнгөө хуваан авсан тэд одоо тийм ч сайн харилцаатай байдаггүй гэнэ.
оюумаа
Хамтран дуулаад хайр сэтгэлтэй болсон бас нэг хос бол дуучин Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаа хоёр. Тэд анх уран бүтээлийн найзууд байсан бөгөөд тэр үед Ч.Бат-Эрдэнэ нь эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. Гэвч өдөр ирэх тусам тэдний харилцаа улам дотноссон гэдэг. Тэд хамтдаа таван жил амьдраад хоёр тийш болжээ.
ундрал
Найруулагч Б.Баатар жүжигчин Ч.Ундрал нарын гэр бүлээс олон сайхан уран бүтээл төрөн гарсан. Нэг хэсэг Б.Баатар найруулагчийг эхнэртээ зориулж кино хийдэг хэмээн ярилцдлаг байв.

motive-7
Загварын ертөнцийн төгс хосууд буюу загвар өмсөгч С.Төгс, Н.Эрдэнэцогт хоёр салаад удаагүй байна. Хэвлэлээр дайтах шахуу салсан тэд өдгөө тус тусын амьдралыг хөөж С.Төгс бүсгүй найз залуутай болсон сурагтай.
эрдэнэтунгалаг
Монголын сайхан хосын тоонд зүй ёсоор орж байсан дуучин Г.Эрдэнэтунгалаг, МУ-ын начин Б.Сэр-Од нарын хамтын амьдрал төдийлөн удаан оршин тогтнож чадаагүй. Дуучин бүсгүй энэ хагацлынхаа тухай кино хүртэл хийж байв.
24
"Sound of kiss” ийн дуучин Мино, Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан. Гэвч тэдний хамтын амьдрал ердөө гуравхан сар үргэлжилсэн юм.
motive-7
"Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нар монголын сайхан хосуудын нэг байв. Урлагийн сургуульд байхдаа анхны харцаар дурлаж бүр хамт амьдарч байсан хосууд нэг хэсэг хоёр тийш болоод эргэн нийлж аав ээж болцгоосон. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй.
motive-7
"Universe best  songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн "Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота хоёрын салалт энд зүй ёсоор бичигдэнэ. Хамтдаа байхдаа хөөрхөн хүүгийн аав ээж болсон тэд одоо тийм ч сайн харилцаатай байдаггүй.
навчаа
Жүжигчин Б.Навчаа ба түүний экс нөхрийн дуулиан. Уг нь тэдний хамтын амьдрал аль эрт төгссөн. Гэвч экс нөхрийнхөө тухай бичсэн ярьсан нь Б.Навчаагийн салалтыг дахин сөхөхөд хүргэсэн бөгөөд тэд нэг хэсэгтээ л хэвлэлээр байлдаад авсан юм.
ганаа халиунаа
Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ /Ганаа/, Халиун хэмээх бүсгүйтэй гэр болж, хөөрхөн охинтой болсон. Халиуныг та бүхэн NTV телевизийн "Хоёрдугаар суваг” нэвтрүүлгийн хөтлөгч байснаар нь сайн мэдэх биз.
жавхлан ялалт
Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агаа гурван ч эхнэрийн нүүр үзсэн. Түүний анхны эхнэр нь "Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан. Тэд оюутан ахуй цагаасаа амьдралаа холбосон бөгөөд хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоосон ч төдийлөн удаан хамт амьдраагүй гэдэг.
motive-7
"Хүүхдийн элч” дуучин О.Анхбаярыг одоогийн эхнэртэйгээ суухын тулд хүний мөсгүй зан гаргасан гэж амнаас ам дамжин яригддаг. Тодруулбал тэрээр дөрвөн жил хамт амьдарсан эхнэрээ хөл хүндтэй, тогоон чинээ том гэдэстэй байхад тухайн үед "Киви” хамтлагийн дуучин байсан Халиунаатай амрагийн харьцаа тогтоосон гэнэ.

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>