Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ
Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (ЭХТА 22.1), хахууль авах (ЭХТА 22.4), хахууль өгөх (ЭХТА 22.5) гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ.