"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа

317

"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа

 

Дундговь аймгийн нутаг, Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшууллаа.


Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасч, устах хэмжээнд хүрчээ. Тиймээс Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тарвага нутагшуулах төсөл хэрэгжүүлсэн нь энэ аж. Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм.

 

 

Б.Болд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.