Богд уулын нэг га газрыг 100 мянган доллароор зарж байсан Ц.Түмэнхүү гадаадад гарчээ
Монголын дарга нарт хууль үйлчилдэггүйн ганцхан жишээ энэ. Одоогоос
гурван жилийн өмнө Байгаль орчны яамны өндөр албан тушаалтнуудыг гэнэт
баривчилж, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын газрын дарга
Ц.Түмэнхүү гэгч этгээдийг Ганцхудагт саатуулан шалгаж байлаа. Цагдаа нар
түүний хөрөнгийг битүүмжлэхээр очоод ёстой л мэл гайхсан гэдэг.


