Их аваргын хадам ээж С.Эрдэнэчимэг Н.Гантулгадаа хаягдаад шаналж явна уу

5242
 



Бизнесийн салбарт өөрийн хүч хөдөлмөр, хүчин зүтгэлээр амжилтад хүрч, амьдралаа босгосон Монголын олон эрхэмсэг хатагтай нарын нэг "Ихэр сувд” компанийн захирал С.Эрдэнэчимэгийг Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн гэргий Г.Тамирын ээж гэдгээр нь сайн танина. Тэрбээр өдгөө өөрөөсөө үе мултарсан дүү "Дэд маршал” продакшны захирал, дуучин Н.Гантулгатай хамт амьдардаг ч хосууд хоёр тийшээ болсон, эгчмэд хамтран амьдрагчаа дуучин залуу хаяад найз бүсгүйтэйгээ хамт гадаадад зугаалж явна гэдэг шум сонсогдлоо.
Үүнээс болж Их аваргын хадам ээж, хатагтай С.Эрдэнэчимэг ихэд шаналж, залуу амрагаа ирэх өдрийг хоног тоолон харуулдан сууна гэдэг яриа ч оргүй биш гэнэ лээ. Тэр байтугай үзмэрч дээр хүртэл очин, залуу хүүхэн дагуулаад гадаадад зугаалж яваа амрагаа хэзээ ирэхийг нь мэрэг буулгаж яваа сурагтай.
Тэгэхээр жаргалтай газар хүн тогтохгүй гэгчээр дуучин Н.Гантулга нэгэн цагт өөрийг нь гундуухан явахад түшиж, уран бүтээлийг нь дэмжин ирсэн эгчмэд бүсгүйгээ ихэд гомдоож буй бололтой. Хэдийгээр Их аваргын гэргий Г.Тамир ээжийнхээ залуу амраг Н.Гантулгыг нэг нүдээрээ ч тоож анзаардаггүй гэдэг ч ааг, омогтой Д.Дагвадоржийн чихэнд энэхүү доромжлол сонсогдвол хайр даадаггүй Н.Гантулыг тоосыг нэг сайн гөвөхийг үгүйсгэхгүй. Учир нь Асашёорюү Д.Дагвадорж дуучин залууг Богд ууланд дагуулж очоод нэвширтэл зодож, хадам ээжээс нь хол явахыг сануулж байсан удаатай. Ийнхүү нэгэн цагт залуу амрагаараа дуучин Н.Гантулгыг сонголоо хэмээн хэвлэлийн бай болж байсан Их Аваргын хадам ээж С.Эрдэнэчимэг амьдралынхаа хайран цаг хугацаа басхүү чамгүй хөрөнгө мөнгөө хөнгөмсөг залууд алдаад дуусах эсэхийг түүний хувь заяа л мэдэх биз ээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13428


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.