Наадмын сорилго барилдаанд улсын начин Д.Анар түрүүллээ

726

Наадмын сорилго барилдаанд улсын начин Д.Анар түрүүллээ

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сорилго 126 бөхийн барилдаанд улсын начин Д.Анар түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн юм.

Харин их шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарсан юм.

Уг барилдааныг Ховд аймгийн Буянт сумын харьяат, 1940 оны улсын наадмын түрүү бөх, улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит болгон зохион байгуулав.

ТАВЫН ДАВАА:

  • Улсын арслан П.Бүрэнтөгс– Цэргийн арслан Г.Жамбалдорж
  • Улсын харцага Х.Гантулга– Аймгийн арслан О.Наранбаатар
  • Улсын начин Л.Лха-Очир  – Улсын начин Б.Даваа-Очир
  • Улсын начин Д.Анар– Улсын начин Б.Серик

ЗУРГААГИЙН ДАВАА:

  • Улсын арслан П.Бүрэнтөгс-Улсын начин Б.Даваа-Очир
  • Улсын харцага Х.Гантулга – Улсын начин Д.Анар
  • ДОЛООГИЙН ДАВАА:
  • Улсын арслан П.Бүрэнтөгс – Улсын начин Д.Анар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>