Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

135

Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч О.Болд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн Хүүхдүүд – 2020” спорт наадмын TEST EVENT өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 07 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт явагдах гэж байна.  

Тус тэмцээн нь “Clean World – Clean Jiu Jitsu” уриан дор явагдах бөгөөд  Ази тивийн 38 орны 400 гаруй тамирчид оролцох юм.

Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар Монгол улсаа олон улсад сурталчлах мөн дүүргийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх, дүүрэгт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх, дүүргийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, спортыг таниулан сурталчлах зэрэг чухал ач холбогдолтой юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.