Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн болно. Амралтын өдрүүдэд үргэлжилж буй тус тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлог юм.
Дашрамд дурдахад, Арван жилийн ойтойгоо золгосон Монголын Жюү Жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр том тэмцээн зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр эхэлж буй улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Харин удаах тэмцээн нь нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод болох Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн /Asia continental pro jiu-jitsu championship-GI/ юм



