Халуун сэтгэлт түмэн минь Г.Дөлгөөндалай хүүд тусална уу?

1396
Халуун сэтгэлт түмэн минь Г.Дөлгөөндалай хүүд тусална уу?Ганхүүгийн Дөлгөөндалай хэмээх 6 настай, бяцхан хүү "цусны хорт хавдар” хэмээх аюулт өвчнөөр оношлогдон ЭХЭМҮТ-ийн "Цусны эмгэг, хавдар судлалын төв”-д хэвтэн эмчлүүлж байна.

Г.Дөлгөөндалай нь дуулах, бүжиглэх, язгуур урлагийн төрлөөр аймаг бүсийн, хэмжээнд зохиогдсон  тэмцээн, уралдаанд тэргүүн болон дэд байруудад олон удаа шалгарч байсан, урлагийн гоц авъяастай хүү юм. Тэрбээр энэ оны 4 сард Архангай аймгийн Өндөр-Улаан суманд "Балчир насны дурсамж” нэртэй урлагийн тоглолтоо хийж аав, ээж болон нутгийн ард түмнээ баярлуулж байжээ.

Гэвч хүүгийн бие өнгөрөгч 7 сараас хойш өвдөж эхэлсэн байна. Өвчний оношийг 9 сард тодруулсан бөгөөд "цусны хорт хавдар”-ыг Монголд 100% эмчлэх боломжгүй учраас Австри улсад очиж урт хугацааны эмчилгээ хийлгэхээр болжээ.

Хэрвээ гадагшаа яаралтай явж тус эмчилгээг хийлгэж эхлэхгүй бол хүүхдийн амь насанд нь аюултай гэнэ. Энэхүү эмчилгээг хийлгэхэд тэдэнд 45,000 000 /дөчин таван сая/ орчим төгрөг шаардлагатай байгаа аж.  

Хүүгээ эмчлүүлэхээр хөдөөнөөс зорьж ирсэн эцэг, эхийн хувьд таньж мэдэх хүнгүй учраас хаана хандахаа мэдэхгүй явна. Иймд халуун сэтгэлт Монголчуудаасаа тэдэнд гараа сунган туслахыг хүсэж байна.

Та бүхний өглөгч сэтгэл бяцхан хүүгийн амь насыг аварна.

Хүүгийн ар гэрийнхэнтэй шууд холбогдох утас: 9565-2233 /Ээж Болорцэцэг/ 9563-1724 /Аав Ганхүү/

Хандивын данс: Хаан банк- 5141095372

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>