Маргааш ‘’Шарилжгүй-Улаанбаатар-4’’ аяны эхний шатны их цэвэрлэгээтэй

531

Маргааш ‘’Шарилжгүй-Улаанбаатар-4’’ аяны эхний шатны их цэвэрлэгээтэй

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ‘’Харшлын эсрэг хамтдаа’’ уриатай Шарилжгүй-Улаанбаатар-4 аяныг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хадах, тайрах, тархалтыг бууруулах, ногоон масс болгон ашиглах мэдээллийг иргэдэд өгөх, тус үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулах юм.

Шарилжгүй-Улаанбаатар-4 аяны хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 29-нд буюу маргааш 11:00 цагаас дүүргийн хэмжээнд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээг зохион байгуулна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд та бүхэн хөл газрын ургамал, шарилжны цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>