Хошууч генерал Б.Хурц нарын ёсөн хүнд эрүүдэн шүүсэн хэргээр ЯЛ ОНООХ УУ

89

Тэртээ 20 жилийн өмнөх аймшигт хэрэг өнөөдөр ч олны анхааралд байсаар байна. Тухайн үеийн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан С.Зориг агсныг амь насыг онц хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн билээ.

Харин өнөөдрийн байдлаар олны шаардлагын дагуу хэрэг үйлдэгч нарыг 2015 оноос эхлэн тагнуулын ерөнхий газар гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Ийнхүү Цагдаа болон Тагнуулын байгууллагын удаан хугацаанд мөрдөн шалгасны эцэст алуурчдыг олж тогтоон ялласан юм. Гэтэл өдгөө ялтнууд хэрэг үйлдээгүй. Тэднийг эрүүдэн шүүх аргаар хэрэг хүлээлгэж улмаар ял оноосон гэх хэрэг гарч ирсэн. Уг хэрэг С.Зоригын хэргийг шалгаж байсан тухайн үеиын тагнуулын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Б.Хурц тэргүүтэй нийт 9 хүнийг цагдан хорьж шалгаж байгаад батлан даалтад гаргаад буй.

Тухайлбал, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нартай хамт УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан /тэд эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/ нарын есөн хүнийг шалгаж дуусаад нийслэлийн прокуророос яллөх дүгнэлт үйлдэн төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  Дээрх хэрэгт холбогдуулан Б.Хурцыг барьж хорьсон ч тавдугаар сарын 23-ны өдөр батлан даалтад гаргах шийдвэрийг Шүүхээс гаргасан байдаг.

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх нэр бүхий есөн холбогдогчтой эрүүгийн хэргийг 2019.06.25-ны хүргүүлсэн аж. Ингэснээр Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэх Шүүх хурлын тов удахгүй гарахаар хэлэлцэгдэж байгаа юм. Харин наадмын өмнөхөн болох бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн сэжигтэн нарт ял оноох эсэх нь олны анхаарлын төвд байна. Хэрэв эрүүдэн шүүсэн хэргээр дээрх нэр дурьдагдсан хүмүүст ял оноох юм бол дараа нь ял оноосон шүүн тасалсан шүүгч нарыг мөн л хорьж цагдаж байгаад шалгах нөхцөл байдал үүсэх юм.

ЭХ СУРВАЛЖ: ARSLAN.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.