ХХААХҮЯ-ЫНХАН МАХНЫ ҮНЭ МАГНАГ БОЛСНЫ ШАЛТГААНЫГ ОЛСОН УУ
Монгол Улс 70 гаруй сая малтай ч махны үнийн бодлогогүй барьдаггүй орон гээд хэлчихвэл буруудахгүй. Сүүлийн хагас жилийн хугацаанд ХХААХҮЯ махны үнийн асуудалд хөндлөнгийн ажиглагч хийсэн гэхэд буруудахгүй. Салбар яам ямар нэг бодлого төлөвлөлтгүй явж ирсний уршгаар ийнхүү махны үнийг магнаг болчихов.
Хамгийн сүүлийн баримт:
Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний улсын дундаж үнэ 17.1 хувиар өссөн дүнг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан байна. Үйлдвэрчний эвлэлийн “Хөдөлмөр” сургалт,судалгааны төв болон Хөдөлмөр,нийгмийн хамгаалаллын бодлого төлөвлөлтийн газраас судалгааны дүнг нэгтгэжээ. Ингэхдээ гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох 21 нэр төрөл, мөн бензин ,шатахуун дизель түлшний үнийн өөрчлөлтийн талаарх судалгааг хийсэн байгаа юм. Уг судалгааг 2019 оны 06 сарын 30-ний байдлаар Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг 2019 оны 01 сарын 01-ний өдрийн дундаж үнэтэй харьцуулжээ.
Энэхүү судалгаанаас үзэхэд Монголчуудын өргөн хэрэглээний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнийн өсөлт харьцангуй өндөр хувьтай гарчээ.
Тодруулбал, Улсын хэмжээнд дундаж үнээр үхрийн ястай 1 кг махны үнэ 44 хувь буюу 3500 төгрөг, үхрийн цул мах 46 буюу 4100 төгрөг, хонины цул мах 38 хувь буюу 2900 төгрөг, хонины ястай мах 40 буюу 2700 төгрөг, адууны ястай мах 54 хувь буюу 3500 төгрөг, ямааны ястай мах 1 кг бүрт 50 хувь буюу 2900 төгрөгөөр тус тус өссөн дүнтэй байна.
Тэгвэл махны шалтгаан нь юу байв?
- Улсын хэмжээнд 2019 оны нөөцийн махыг хангалттай бэлтгээгүй
- Нөөцийн мах борлуулах аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалтын хугацаа хойно зарлагдсан учраас аж ахуй нэгжүүд махаа үнэтэй бэлтгэсэн.
- Нөөцийн мах борлуулж буй компаниуд алдагдалтай байна нэрийдлээр үнээ нэмж, хөөрөгдүүлдэг
- Мах экспортлох аж ахуйн нэгжүүд итгэмжлэгдсэн үйлдвэрээс махаа худалдан авахгүйгээр Хүчит шонхор захаас махаа ихээр худалдан авч байгаа нь иргэдийн дунд хомсдол ихээр үүсгэсэн.
- Хятадууд махыг ихээр худалдан авч нөөцлөсөн нь тогтоогдсон, аймаг орон нутагт байгаа махны үйлдвэрүүдээс болон малчдаас шууд худалдан авалт ихээр хийсэн
- Махны үнийг шууд хянах хуулийн зохицуулалт байхгүй, төрийн хяналт , бодлогын хэрэгжилт муу байгаа
- Махны ченж болон хувь хүмүүсээр дамжиж байгаа зэрэг нь махны үнэ нэмэгдэх, эрэлтийг ихэсгэх гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Оллоо.мн