|
Видео

Шинэ мэдээ

Хүнсний гол нэрийн барааны үнэ өсчээ

2014 оны 7-р сарын 30-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад өөрчлөлтгүй,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.9 хувиар өссөн байна.

 

       Махны дундаж үнэ: 2014 оны 7-р сарын 30-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 11.1 хувь, үхрийн ястай махны үнэ 11.1 хувь, үхрийн цул махны үнэ 16.6 хувь, адууны махны үнэ 4.8 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна.

 

         Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 3.1 хувиар буурч, хонины ястай махны үнэ 3.6 хувь,  адууны махны үнэ 13.2 хувиар өсч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.

 

 

2014 оны 7-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6840 төгрөг, үхрийн /ястай/ мах 7760 төгрөг, үхрийн цул мах 8990 төгрөг, адууны мах 6290 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.

 

Гурилын үнэ: 2014 оны 7-р сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар буурч, дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 11.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 24.8 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 4.4 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар буурсан байна.

                       

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 7-р сарын 30-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.8 хувиар өссөн байна.
 

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 7-р сарын 30-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 30.7 хувь, манжингийн үнэ 23.1 хувь, луувангийн үнэ 12.6 хувиар өсч,  өсч, сонгины үнэ 1.9 хувь, байцааны үнэ 9.0 хувиар буурсан байна.

 

            Өмнөх 7 хоногийнхоос байцааны үнэ 3.5 хувь, луувангийн үнэ 14.5 хувь, манжингийн үнэ 19.4 хувиар буурч, сонгино, төмсний үнэ тогтвортой байна.

 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 7-р сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.5 хувь, "Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.7 хувь, задгай сүүний үнэ 34.0 хувиар, өмнөх 7 хоногийнхоос "Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.5 хувь,  савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байлаа.                            

 

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4.2 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 12.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.