Газрын тосны ханш өссөөр байна

607

“Брэнт” маркийн газрын тосны ханш өнөөдрийн байдлаар 66.8 ам.доллар  байна. Өнгөрсөн сарын сүүлчээр 60 ам.доллар дөнгөж давж байсан ханш ийнхүү 70 ам.долларт дөхжээ. Газрын тосны ханш энэ жил тогтворгүй байгаа. Өөрөөр хэлбэл, оны эхэнд 54 ам.доллар байсан ханш аажмаар өссөөр 60 гаруй ам.доллар дээр тогтоод байсан бол дөрөвдүгээр сард огцом өсөж 74 ам.доллар хүрсэн юм. Уг өсөлтийн шалтгаан нь АНУ-ын Иранд тавьсан хоригтой холбоотой. Хамгийн сүүлд ханш өссөн шалтгаан л гэхэд энэ сарын 10-нд Британын газрын тос тээвэрлэгч хөлгийг Ормузын хоолой орчимд Ираны тал олзлохыг завдсан явдал байв. Үүнээс гадна дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өсөх нөхцөл байдал дахин үүссэн. Тодруулбал, энэ сарын эхээр болсон ОПЕК-ийн орнуудын уулзалтаар олборлолтоо багасгахаар болсон. Ингэснээр нийлүүлэлт багасч ханш өсөх юм.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>