Газрын тосны ханш буурч 69.37 ам.долларт хүрлээ

711

 

Газрын тосны ханш буурч 69.37 ам.долларт хүрлээ

 

Дэлхийн зах зээлд брэнт маркын газрын тосны ханш баррель тутамдаа 69.37 ам.доллар болж буурчээ. Өнгөрсөн пүрэв гаригт ханш нь 72.10 ам.долларт хүрээд байсан юм. Харин "West texas intermediate” маркын газрын тосны 61.75 ам.доллараас  59.09 болж буурсан байна.

Манай улсад он гарснаар зургаан удаа шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний АИ 92 шатахууны үнэ 2000 төгрөгт хүрээд байгаа. Харин манай улсын газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 хувийг импортолдог ОХУ-ын  Засгийн газар энэ сарын 1-нээс нефть олборлогч компаниудтайгаа харилцсан тохиролцож, үнэ нэмэхгүй байх үүрэг өгсөн. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш долоо хоног тутам бууж байгаа юм.

 
 
 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>