Пентагоны тэргүүнд морь бэлэглэлээ

83

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд угтан авч, хоёр улсын холбогдох албаныхан оролцон, албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын дараа сайд нар Батлан хамгаалахын төв өргөөгөөр зочилж, бүх цэргийн  их хар сүлдэнд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Пентагоны тэргүүн Марк Эсперт морь бэлэглэж,  морины цулбуурыг гардуулан өглөө.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.