Залуу аварга хоёр өрөө байртай боллоо

1131

ДАШТ-нд эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглож, 19 насандаа Дэлхийн аварга болсон ОУХМ С.Цэрэнчимэдийг хоёр өрөө байраар шагнажээ.

МЧБХ-ны шинэ жилийн баярын үеэр шагналын хур буусны нэг нь залуу аварга шинэ байрныхаа түлхүүрээ гардан авсан явдал байсан юм.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын шүүгч С.Чинбат "Хөдөлмөрийн хүндэт медаль”, улсын шүүгч Д.Алтанцэцэг "Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, МЧБХ-ны ажилтан С.Оюунтунгалаг яамны "Хүндэт жуух”-аар тус тус шагнасан байна.

Түүнчлэн тус холбоо болон холбооны Ерөнхийлөгчийн зүгээс ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр 2 сая төгрөгөөр шагнасан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>