Венесуэл Колумбитай залгаа хил рүү 3000 цэрэг илгээжээ
Венесуэл пүрэв гарагт Колумбийн хил рүү гурван мянга гаруй цэрэг илгээжээ. Колумбитай залгаа хилийн дагуу Боливарын үндэсний зэвсэгт хүчний 3000 орчим цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан” гэж Венесуэлийн Засгийн газрын төлөөлөгч Фредди Бернал мэдээлснийг Кубын төрийн мэдээллийн “Prensa Latina” агентлаг иш татан уламжилсан байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар хөрш улсаас ирж буй аюул занал, цэргийн түрэмгийлэлтэй холбоотойгоор Колумбтай залгаа хилд түгшүүрийн улбар шар дохио зарлажээ.
Т.Есүхэйтөмөр