Хамтдаа гарц эрцгээе

949
Хамтдаа гарц эрцгээеӨнгөрөгч баасан га­ра­гийн чуулганы ху­рал­даанд Ерөнхий сайд Ч.Сай­ханбилэг эдийн зас­гийн өнөө­гийн нөхцөл байд­лын та­лаар мэдээлэл хий­сэн нь энэ долоо хоногийн яриа­ны сэ­дэв болж байна. Хям­ралтай бай­гаа энэ үед халаа­саа жаахан нимгэлж, ха­­лам­жийн хавтгайрсан тог­тол­цоог өөрчлөх гэсэн нь шүүмж­лэл дагуулах шалтгаан болж бай­гаа юм. Гэвч хүнд хэ­цүү цаг үед эвлэлдэн нэгдэж чад­даг монголчууд Ерөнхий сайдын мэдэгдлийг шүүмжлэх гэхээс илүүтэй дэмжиж хандаж байгаа нь сайшаалтай.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл бай­дал амаргүй байгааг хүн бү­хэн мэдэж байсан. Гэсэн ч "чөт­гөрийн тойрог”-оос хэрхэн га­ра­хаа улстөрчдөөс эхлээд эдийн засагчид нэгдэж ярих гэ­хээс илүүтэй улс төрийн өнц­гөөр тайлбарлаж, нэг чиг зорилгын төлөө яваагүй олон жилийн ужгирсан буруу бод­лого өнөөдөр ийм байдалд хүр­­гэ­чихээд байгаа юм. Тэр дун­даа иргэдээ бэлэн мөнгөөр "тан­саглуулах”, улс төрийн на­муудын сонгуульд ялах гэсэн ба­шир аргын уршгаар ха­ламж хавтгайрч олон зуун сур­гууль цэцэрлэг, үйлдвэр барих мөн­гийг хий дэмий салхинд хийс­гэсэн нь харамсалтай.
 
Тухайл­бал, хүн бүрт 1.5 сая төгрөг өгөх санаач­лага сонгуулийн ам­лалт байсан. Хүү­хэд бүрт өгөх 20 мянга мөн л нэг нэр дэв­шигчийн сонгуулийн ам­лалт төдий байлаа. Оюут­ны 70 мянга, төрийн албан хаагч­дын тэтгэмжийн мөн­гийг нэмэг­дүү­лэх зэргээр сон­­­гуультай хол­боотой бэлэн мөн­­­гөний амлалт бү­рийн цаана эдийн засгийн дарамт гарч ирж байв. Нийг­мийн зо­рилтот бүлгээ зөв то­дор­хойлж чадахгүйгээс өнөө­дөр ха­ламжийн мөнгөөр дарга цэр­гийн ах дүү хамаатан садан тэ­т­гүүлж, иргэдэд олгодог хүнс­ний талонаа сум, багийн За­саг дарга нь өөрөө завшиж бай­гаа нь нуух аргагүй үнэн.

Ха­ламжийн мөнгийг банкны ажил­чид хүртэл завшиж, түү­гээр амьдралаа залгуулж бай­сан жишээ олныг дурьдаж бол­но. Энэ бүхэн төрийн бу­руу тогтолцооны үр шим гэд­гийг одоо намууд хэчнээн эсэргүү­цээд ч нэмэргүй. Хамтарч л өөрсдийн бий болгосон "баас”-аа цэвэрлэх ёстой. Хэн нэ­гэн нь эрх баригч болоод нө­гөөд таалагдах гэж мөнгө ам­ладаг, ард түмнээ мөнгөөр хуурдаг байдлаас монголчууд ч өөрсдөө залхчихаад байгаа нь үнэн. Ерөнхий сайдын үгэнд дурь­дагдсан халамжийг зорил­тод бүлэгт нь олгох тухай асуудлыг сэт­гүүлчийн хувиар, иргэн хү­ний хувиар ч дэмжиж байна.

Мэ­дээж улстөрчийн хувьд хийж байгаа амаргүй шийдвэр гэ­дэг нь тодорхой. Улстөрчид өгнө, шагнана гэдэг амлалт өгөхөөс өгөхгүй, хасна танана гэж ярьдаггүй учраас энэ шийд­вэрийг гаргаж, зоригтой мэ­дэгдэл хийнэ гэдэг амаргүй бай­сан нь тодорхой юм. Гэвч хасна, та­нана, тэвчинэ гэж ярихаасаа өмнө хэнийг нь халамжлах, хэнд нь урамшуулал олгох, тэтгэмж өгөх, тэтгэвэр, цалинг нь шат дараатай нэмэгдүүлж үнэлдэг болох байдлаар зо­хи­цуулж болох гарц байгааг энэ нийтлэлээрээ хөндөхийг хүс­лээ.
 
Нийгмийн зорилтот бүлгийн ээжүүдээ дэмжсэн шиг дэмжье

Ч.Сайханбилэг сайд баасан гарагт хэлсэн үгэндээ одонтой ээжүүдийн мөнгөний асуудлыг хөндсөн юм. Мэдээж цөөхөн хэдхэн ахмадууддаа өгдөг хэдэн төгрөгийг таналаа гээд эдийн засаг сэргэхгүй гэж шүүмжлэх нэгэн байгаа ч эрүүлээр хар­вал энэ бол хамгийн зөв шийд­вэр байж мэдэх. Алдарт эхийн I, II одонтой эхчүү­дэд тэтгэмж жилдээ нэг л удаа олгодог. 100, 200 мян­ган төгрөгийг нэг удаа авах уу, тэтгэврийн насны ах­ма­дуу­дынхаа тэтгэврийг жаа­хан нэмэгдүүлээд сар болгон өн­­дөр тэтгэвэр өгөөд явах уу гээд тооцоод үзэхээр тэт­гэв­рээ нэмэгдүүлнэ гэж хэ­лэх хү­мүүс олон байгаа. Эдийн засаг хямарчихсан, өр­гөн хэ­рэглээний бараа бүтээгдэхүү­ний үнэ өсчихсөн байгаа энэ үед 200 мянган төгрөгөөр пор­тер нүүрс ч авч чадахгүй байгаа учраас ахмад настнуудад бодит дэмж­лэг хэрэгтэй байна.

Цааш­лаад өөрөө 80 хүрчихсэн үр хүүхэд нь 40, 50, 60 хүрчихсэн ээжүүд энэ мөнгөөр олигтой зүйл авч чадах нь юу л бол. Үр хүүхэд нь ээж аавынхаа сар шинийн идээ шүүсийг бэлтгээд өг­чихдөг учраас жилдээ 100 мян­гаар сэтгэлийг нь хуурч байхаар төр халамжлах ёстой ахма­дуудаа халамжлаад, угж­ны сүү, хоногийн хоолоо хүр­гэх гэж түүртэж яваа 18 нас­наас доош дөрвөөс дээш хүү­хэдтэй ээжүүдэд энэ мөн­гийг зорилготой олгомоор бай­гаа юм.

Хүүхэд бүхэнд нь 20 мянга, дээрээс нь 18 нас хү­рээгүй хүүхдүүдээ асарч тэт­гэх одонгийн мөнгийг нь ахиу­хан олгодог, энэ мөнгө авах хэ­рэг­цээ шаардлага нь байгаа зо­рил­тот бүлгээ зөв тодор­хойлж чад­вал халамжийн хам­гийн зөв тогтолцоо болно. Пүүс ком­па­нийн захирал, хувийн хэв­шилд амжилттай ажиллаж аав ээжийнхээ ачийг хариулж яваа олон мянган хүмүүс надтай адил бодолтой байгаа гэдэгт ит­гэж байна.

Зорилтот бүлгийн гол цалин нь 20 мянган төгрөг гэдгийг мартаж боломгүй

Хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох шийдвэр анх гарсан да­руйдаа маш олон хүнд таа­лагдаж байсан. Зах зээлийн хүнд шуурганд дайруулж хөл дээрээ арайхийн өндийж бай­сан ард түмэнд УИХ-ын ги­шүүн Л.Гүндалайгийн анх хөн­дөн тавьсан энэ санал маш их таалагдаж, энэ мөнгөөр амьд­ралаа залгуулж байсан маш олон гэр бүл бий болоод бай­сан.

Цаашлаад хүн амын өсөл­төд ч бага хэмжээгээр нө­лөөлж чадсан шийдвэр байсан нь үнэн. Гэвч энэ бүхэн эцэстээ хэтэрхий хавтгайрсан гэж хэлж болно. Нэг аймгийн төсөвтэй дүйцэхүйц улсын төсөвтэй байсан цаг үед ард хоцорсон. Тэр­бумаар яригдаж байсан ул­сын төсөв хэдэн арван их наядаар яригдаж, хувийн хэв­шил, төрийн албанд ажиллаж бай­гаа хүмүүсийн амьдрал уул уур­хай огцом сэргэсэн онуудад сай­жирсан.

Монгол Улсын эдийн засаг гайхалтай гэмээр сэр­гэсэн өнгөрсөн гурван жи­лийн хугацаанд олон компани, аж ахуйн нэгж хөл дээрээ босч чадсан учраас монголчууд хэтэрхий гэмээр баян болчихоод байгаа юм. Нийгмийн давхарга баян, ядуу гэсэн хоёрхон заагт ялгарах боллоо.

Тиймээс энэ мөнгийг одоо зорилтот бүлэг рүүгээ чиг­лүүлэх цаг нь болжээ. Брэндийн цүн­хээр гангарч, булган малгай духдуулж, хамгийн сүүлийн үеийн ухаалаг гэсэн бүхнээр өөрс­дийгөө тоноглосон ком­панийн захирал, бизнес эрх­лэгчид энэ мөнгө хэрэг болно гэ­хэд итгэхгүй нь. Харин 20 мян­ган төгрөгөөр хоногийн хоо­лоо залгуулдаг, энэ мөнгөөр ар гэрээ тэжээдэг ядуу гэх дав­хар­гад ялгарсан олон мянган хүүх­дүүдэд хамгийн хэрэгтэй мөн­гө нь болчихоод байгаа юм.

Малчдаас татвар авах цаг нь болсон

Яг энэ сэдвийг хөдөө орон ну­тагт томилолтоор явахад маш олон хүмүүс хөнддөг. Ерөн­хий сайдын оноож хэл­сэнч­лэн монгол дэлхийн тэрбумт­нуу­даас хол давах мянгат мал­чинтай болчихоод байна. Мян­гат малчин гэх цол тэмдэг, нэр хүндийн төлөө малчид маань хэт улайран хөөцөлдөж тоонд ан­хаарч, чанарыг орхигдуулсаар ирсэн. Ингэснээр бэлчээр ус талхлагдаж, 50 сая малтай ат­лаа хамгийн өндөр үнээр мах идэж суугаа. Бэлчээр, отрын бүс нутгаа булаацалдаж, хө­дөө орон нутагт отрын бүс нутгаа булаацалдсан малчид зо­дол­дохоос наагуур болж байгаа гэх.

Хатуухан хэлэхэд хамгийн их хөнгөлөлт урамшуулал эдэлж байгаа атлаа малаа ча­наржуулах, махаа хямдхан за­рах талаар учир дутагдалтай ажил­лаж байсан юм. Тиймээс ядах­даа л аймаг, сумандаа 1000-аас дээш мал тоолуулсан мал­чид бэлчээр, ус ашигласны тат­вараа төлж, тэр мөнгийг нь орон нутаг нь эргээд худаг ус гар­гах, бэлчээр, хадлангийн өвс ногоо бэлтгэх зэрэг төсвөөс харж суул­гүйгээр асуудлаа шийд­чих­дэг болмоор байна.
Тэтгэвэрт гарахад нь "хайрлах” бус багшийн ур чадварыг үнэлдэг болъё

Түүнчлэн энэ өдөр яригдсан төрийн албан хаагчдын тэт­гэвэрт гарахдаа төрөөс авдаг бай­сан тэтгэмжийн мөнгийг 36 са­раас бууруулж 12 сар болгох шийд­вэр маш олон хүний эсэр­гүүцэлтэй тулгарч байгаа. Гэвч энэ бол бас л сонгуулийн ам­лалт байсан гэдгийг хүлээн зөв­шөөрөх цаг нь болж. 60 хүрчихээд 20 сая төгрөг авч гарлаа гээд насаараа "шохой идсэн” багшид наалдана гэдэгт итгэлгүй байна. үр хүүхэд нь тэр мөнгийг нь авч, эс бөгөөс насны эцэс хүртэл төлж дуу­саагүй байсан цалингийн зээлээ тө­лөөд л дуусна.

Тэтгэврийн хэдээрээ болгоно доо гэсэн цайл­ган сэтгэл өвөртлөн охи­ны­хоо, хүүгийнхээ амьдралд нэмэр­лээд л дуусдаг мөнгө. Зарим нь өнөөх мөнгөө авмагцаа ажлын ачааллаас үүдэн бурхны оронд одож бай­гаа нь нууц биш. Тиймээс тэт­гэвэрт гарахад нь тэтгэдэг биш түүнээс өмнө нь хайрладаг тог­толцоонд шилжье. Багшийн ур чадварын нэмэгдлийг өн­дөр болгох, таван жил, 10 жил ажилласан нэмэгдэл гэж сар болгон цалин дээр нь нэ­мэгд­дэг, эсвэл Ерөнхий сай­дын хэлсэнчлэн төртэй гэ­рээ бай­гуулсны үндсэн дээр ца­лингаа тооцуулж авдаг, хэн сайн ажилласан нь хэдэн ч сая төгрөгийн цалин авч болох тогтолцоог нэвтрүүлье.

Ингэж байж л  төрийн албан хаагчид тэр дундаа багш, эмч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадах юм.  Хаа хаанаа л бид хэцүүхэн цаг үеийг туулж байгаа учраас халамжаа жаахан танаад хамтын хүчээр зүтгэчихвэл одоо яригдаад байгаа том том төсөл хөтөлбөр хөдөлгөөнд орж Оюутолгой, Тавантолгой ч үр ашгаа өгч эхлэх биз. Тэр үед энэ мэт гаргасан шийдвэрүүдээ эргэж хараад төрийн албан хаагчдын тэтгэмжийн мөнгийг хассанаа гүйцээж өгөх зэргээр асуудлаа шийдэж болох юм.

Тавантолгойн талаар нааштай мэдээ ч дуулдаж эхэллээ. Иргэн бүрт өгөх 1072 хувьцааны сураг гарч эхэлсэн байна. Тиймээс хэсэгхэн зуурын хэцүү цаг үеийг хамтын хүчээр давцгаая, монголчуудаа. Амьдрал үргэлж ийм бараан байхгүй. Амлалт өгч шоуддаг улс төрийн намууд ч мөнх биш. Идэх уухын хэнээтэй нь энэ төрөөс "зайлж”, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй нь төрд гарч ирсэн цагт гэдсээ илээд хэвтэх өдөр ирж л таарна. Тийм цагийг бий болгохын тулд бидний эв нэгдэл, зөв сонголт хамгаас чухал юм.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>