Олон арван залуусын боломжийг булаасан "өвөө нар"...

619

Монголын төрөөс ховхорч өгдөггүй, намынхаа буянаар олон жил өндөр суудал сэлгэж явсааар тэр гээд нэрлэчих гавьяа байгуулаагүй  ӨВӨӨ НАР улс төрд нэлээд хэд бий. Тэд тэтгэвртээ гарч, залууст зайгаа тавьж өгөх цаг хэдийнээ болсон.

Гэвч олон арван залуусын боломжийг булаасаар, улстөрд цавуу шиг наалдсаар байна. Тэднийг хэн гэдгийг ард түмэн андахгүй мэднэ. Цэл залуу 22-хон настайгаа улстөрд орж байсан хүн ч энэ дунд бий. Тасралтгүй сайд хийсэн нэгэн ч байна. Улстөрийн "ЦАВУУ" гэгдэх эдгээр эрхэмүүд олон жил төр барихдаа Монголын төрийг өөд нь татсан уу гэвэл үгүй. Тэд бол залуу хойч үеийнхээ боломжийг булаасан боловсон "дээрэмчид".

Нэг үеэ бодвол ард түмэн сохор биш болсон. Тэднийг Монголын төрөөс явуулахыг ард түмэн хүсэх болж. Тиймээ. Тэд тэтгэрвэртээ гараад, ач зээ нараа хараад намбайж суух цаг нь болжээ. 

Уг нь “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр өөрчлөн хуульчилсан. Торуулбал, эрэгтэй 65 насандаа, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах насыг зургаан сараар үе шаттайгаар нэмэгдүүлсээр 65 насанд хүргэхээр хуульчилсан. Түүнчлэн “Төрийн албаны тухай хууль”-нд төрийн алба хаах боловсон хүчний насны дээд хязгаарыг 65” гэж заасан байдаг аж. Дээрх хуулийг зөрчин тэтгэвэрийн насандаа ирсэн, насаа өнгөрөөж яваа улстөрчид, дарга нар нэрлээд байвал олон.

Тухайлбал, өдгөө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өдгөө 70 насыг зооглож яваа ахмад. Монголын төрд орсон цагаасаа эхлэн сайдын албыг хашиж яваа тэрбээр улстөрийн томоохон хутгууруудын нэг. Өдгөө түүний нас хэдийнээ тэтгэвэрт суух наснаасаа хэтрээд явж байна. Мөн ТЕГ-ын дарга Д.Гэрэл нь өдгөө 67 настай бол  ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан 65 настай, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн  Н.Багабанди 1950 онд төрсөн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 1957 онд төрсөн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 1957 он төрсөн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 1958 он төрсөн гэх мэтээр нэрсийн жагсаалт цааш үргэлжилнэ. 

Гадаадад боловсрол эзэмшсэн, шинийг сэдэх, өөр арга барилаар ажиллаж, улс орноо гэх сэтгэлтэй  залуус манайд хангалттай бий. Гэтэл улстөрийн томоохон хүчний намууд тэдэнд боломж гаргалгүй, орж ирэх боломжийг нь хаасаар байгаа юм.  Ганц нэг орж ирсэн залуу үе нь улстөрчийн залгамж халаа, Монголын нөлөө бүхий хүний хүүд байх нь бий. Х

арин бор зүрхээрээ яваа залууст улстөр гээч юмны үүд хаалга хаалттай. Энэхүү том хаалтын нэг цоож нь зайгаа тавьж, явж өгдөггүй тэтвэрийн насны "өвөө нар". Бор зүрхээрээ улстөрд орж ирсэн залуусаа намаараа боорлосоор байгаад зайлуулчихна. Монголын улстөр иймэрхүү маягаар үргэлжилсээр 2020 онтой тулж ирлээ. Шинэ үеийн сэлгээ хийж, тэдний улстөрийн кареар дуусгавар болгох цаг нь болжээ. 

У.МАНДАХ

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>