Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна

480

Баянзүрх дүүрэг 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн байна

 

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. Тухайлбал Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүрэг даалгаврыг өгсөн. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 10  дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 2, 4, 5, 8, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хорооны нийт 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэн ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>