Хятадын шүүхийн бас нэг алдаа буюу 16 жил хоригдсоны нөхөн төлбөр 256 000 доллар

1541
Хятадын шүүхийн бас нэг алдаа буюу 16 жил хоригдсоны нөхөн төлбөр 256 000 доллар

Хятадын нэгэн иргэн шүүхийн алдаанаас болж шоронд хоригдсон бөгөөд 256 мянган долларын нөхөн төлбөр авчээ. Үүнтэй адил шалтгаанаар  Өвөр Монголын иргэнийг цаазаар авч, 18 жилийн дараа хамаатнуудад нь ердөө л 5000 долларын нөхөн төлбөр өгсөн байдаг.

Хятадын иргэн шүүхийн алдаанаас болж шоронд хоригдсоныхөө төлөө 1,57 сая юань буюу 256 мянган долларын нөхөн төлбөр авсан аж. Гуандун (Өмнөд Хятад) мужийн Ардын шүүх Сюй хэмээх иргэний гэм буруугүйг тогтоон нөхөн төлбөр олгож мөн түүнээс албан ёсоор уучлал гуйсан талаар Хятадын хэвлэл мэдээллээр цацсан байна.

Сюй нь 1998 онд 19 настай охиныг хүчирхийлэн хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон бөгөөд шийтгэлийг нь хоёр жилийн дараа гүйцэтгэхээр болсон байж. Гэсэн ч хожим түүний ялыг бүх насаар нь хорих ял болгон хөнгөрүүлжээ. 2007 оноос түүний хэргийг дахин мөрдөн шалгах явц үргэлжилсээр зөвхөн энэ жил л түүний гэм буруугүйг нотолсон байна.

Манай сайт үүнтэй адил хэргээс үүдэн цаазаар авахуулсан Өвөрмонголын иргэн Хөгжилтийн талаар мэдээлж байсан билээ.  Түүний хэрэг дээр дурьдсан хэрэгтэй тун адил. 1996 онд Хөгжилтийг хүчин болон аллагын хэргээр цаазаар авсан юм. Харин түүний эцэг эх нөхөн төлбөр шаардсан агаад Өвөрмонголын Дээд шүүхээс тэдэнд харууслын илэрхийлэл болгон 30,000 юань олгосон байна. Энэ ердөө 5000 орчим доллар юм.

Орчуулсан М.Азжаргал

asiarussia

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.