Буддизм, сансар судлал ба хувьсал- Дэлхийн сүйрэл эхэлсэн үү
Орчлон ертөнцийн үүслийн талаар эдгээр шинжлэх ухааны үндэслэлтэй онолууд байгаа хэдий ч надад маш чухал асуултууд байна: Их тэсрэлтээс өмнө юу оршин байсан юм бэ? Их тэсрэлт юунаас үүдэлтэй юм бол? Үүний шалтгаан нь юу юм? Яаж манай гарагт амьдрал үүсэх нөхцөл хэрхэн бүрдсэн юм бэ? Сансар огторгуй болон түүн дотор хувьсаж буй болсон бодьгалуудын хоорондын холбоо нь чухам юу юм?
Эрдэмтэд магадгүй эдгээр асуултуудыг утгагүй зүйл гэх байх. Эсвэл тэд эдгээр асуултуудыг чухалд тооцох ч шинжлэх ухааны хүрээнд хамаарахгүй гэх байх. Аль нь ч байсан бидний сансар огторгуй үүслийн талаарх шинжлэх ухааны мэдлэгүүд хязгаартай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болно. Би мэргэжилтэн биш мөн хорвоо ертөнцийн талаарх материаллаг үзлийн хязгаарлалтын харьяат ч бас биш билээ. - Далай Лам
Уламжлалт Буддын сансар судлалд орчлон ертөнцийн амьдрал нь үе мөчлөгтэй аж. Тэнд үүслийн мөчлөг бий, даван туулах мөчлөг, задран бутрах мөчлөг бас тэнд үлдсэн гэрэлт сансар ертөнцөөс шинэ орчлон үүсэх мөчлөг ч гэж бий. Калачакра Тантрад (Цаг хугацааны хүрдэн) тэр сансар огторгуй нь эхлэлгүй орчлон ертөнцийн ухамсраас салгаж болохгүй билээ.
Шинжлэх ухааны материаллаг хязгаар
Шинжлэх ухааны механизмийн хувьд үүнээс маш өөр дүрслэлийг өгдөг. VII зууны Европт үүсээд XIX зууны эцсийн их амжилтад хүртлээ материйг ухамсаргүй бөгөөд сансар огторгуйд харилцан нөлөөлж байдаг зүйл л гэж үздэг байж. Энэ таамаглал нь зүгээр л оюун ухааны хийсвэрлэл биш юм. Энэ нь бодит байдлын талаарх итгэл үнэмшил болсон төдийгүй даяачлагдаж буй хүмүүний соёл иргэншилээр тархаж байгаа билээ. Бидний энэ субъектив туршилага нь зайлшгүй бид өөрсдөө ч гэсэн ухамсаргүй механик ертөнц амьдарч буй механизм гэсэн санаанд нөлөөлж байна.
Иймэрхүү таамаглал нь шинжлэл ухаан, тоног төхөөрөмж болон технологийн гайхалтай дэвшилтэд огтхон ч саад болоогүй ээ. Эдгээр таамаглалыг итгэл үнэмшилийн системүүд дотор ховорхон дэвшүүлэгдэх бөгөөд шинжлэх ухаан болон нийгэмд хамгийн нийтлэг ойлголт юм. Бид квант физик цэвэр материйг энерги хэлбэртэй гэдгийг нээн тогтоосоныг мэдэх байх. Гэхдээ үүнтэй адил нээлтүүд нь материализмийн хязгаарыг даван гарж буй гэдгийг бодож үзэхийг төдийлөн хүсдэггүй.
Тэг хэлбэлзлэлийн талбайгаас дэлхийг бүрхсэн сүлжээ
Квант цахилгаан динамик бол Нобелийн шагналийн эзэн физикч Ричард Пэйнманы дэвшүүлсэн маш хүчтэй урьдчиллын онол юм. Энэ нь виртуал тоосонцор, электрон болон фотон нь тэг хэлбэлзлэлийн талбайд гарч ирэн алга болдог бөгөөд ертөнцөөр тарахдаг квант вакуум юм шүү гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Хачирхалтай нь энэ санаа нь Буддизмийн сансарын талаар дүрсэлсэнтэй адил байгаа юм.
Эдийн засагт тулгууралсан бидний соёл нь иймэрхүү нээлтүүдийг хүлээн авахаасаа илүүтэй тусгаарлах хандлагатай байна.
Хувьсаж буй ертөнц
Гэхдээ бид үнэхээр өөсрдийн төрлийнхөө утга санааг алдахгүйгээр сансар судлалыг мартаж чадна гэж үү? Эхлээд бид Чарльз Дарвины хувьслын үйл явцын сүр жавхланг ажиглан дэлхий дээрх амьдарлын үүслийн талаар мэдэж авсан. Мөн манай гараг дээрх амьд биетийн жинхэнэ гарал үүсэл нь ямарч эргэлзээгүйгээр ертөнцийн зарчимд тусгалаа олжээ. Өөрөөр хэлвэл бид хувьсаж байдаг ертөнцөд амьдардагаас, амьгүй робот биш билээ.
Томас Берригийн хэлснээр бид шинжлэх ухааны материализм хиймлээр салсан оюун санаа болон материйн үндсэн нэгдлийг сэргээж чадвал ертөнцийн талаарх шинжлэх ухааны түүх нь бидний шинэ ариун түүх болох биз ээ. Буддист сансар судлал, биологийн хувьсал ямар ч асуудал дагуулдаггүй: Байгалийн түүх болон оюун санааны түүх нь нэг зоосны хоёр тал юм. Эхлэлгүй, ухамсартай гэрэлт сансар огторгуй нь хувьсаж буй ертөнцөд өсөлтийг өгдөг ба энгийн нэг эхлэлээс төгсгөлгүй хамгийн үзэсгэлэнтэй хамгийн гайхалтай зүйл хувьсаж байгаа, хувьсасаар байгаа бөгөөд хувьссан нь бий. Гэхдээ эдгээр төгсгөлгүй хэлбэрүүд нь байгалийн замаар үргэлжлүүлэн хувьсах нь зайлшгүй зүйл биш юм.
65 сая жилийн хугацаан дахь хамгийн том мэдээ
Цаг хугацааны явцад үүсэн бий болсон Дэлхий нь 4,5 тэр бум жилийн настай билээ. Биологийн амьдралтай ганц эст организм 3,8 тэр бум жилийн тэртээд үүсэн бий болжээ. Олон эст амьдралын хэлбэр нь 1 тэр бум жилийн настай. Бидний "Анатомийн хувьд орчин үеийн" гэх хүн төрөлхтөн 250 мянган жилийн настай. Вес Нискерийн өөрийн "Хувьсалийн Судар” гэх номонд бичсэнээр бид бол шинэхэн амьтан билээ.
Эдгээр амьдралын хэлбэрүүдийн нь маш хүнд сүйрэл мөхөл болон дассан зохицох шалгууруудыг даван гарч хувьссан байна."Их мөхөл" нь 440, 360, 245 мөн 208 сая жилийн өмнө болж байжээ. Тав дах нь 65 сая жилийн өмнө аварга том солир Юукатаны хойгт унаснаас үүдэлтэй. Динозаврууд устаж, аварга биет хэвлээр явагчдын үе дуусч сүүн тэжээлт амьтдын эрэн үе эхэлжээ. - Cenozoic
Биологчид болон эрдэмтэд ХХ зуунд 6 дах их мөхөл эхэлсэн гэдэгтэй санал нийлж байна. Үүний шалтгаан нь "Бид". Шүрэн хаднууд нь хүний үйл ажилгаанаас болж дэлхийгээс устах эхний экологийн систем болох магадлалтай. 2050 он гэхэд манай дэлхийн нийт амьтад ургамлын 1/4 нь устана. Зарчмын хувьд бидний өнөөгийн эдийн засгийн загвар нь дэлхий дээрх бүх амьдарлыг биологийн тархалт болон цаг уурын системын гажуудалд хүргэж байна. Энэ нь магадгүй 65 сая жилийн хугацаан дахь хамгийн том мэдээ байх.
Англи хэлнээс орчуулсан М.Азжаргал