Энэ сарын 29-н гэхэд албан байгууллагууд шинэ жилийн баяраа хийж дуусгахыг үүрэгдэв

1129

Нийслэлээс байгууллагуудын шинэ жилийг 29-нд багтаан хийж дуусгах шийдвэр өгчээ.

Энэ сарын 30,31-нд нийслэлийн нэгдсэн арга хэмжээ болох бөгөөд үүнтэй давхардуулан арга хэмжээ зохиохгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан аж. Баярын өдрүүдээр цагдаа, цэрэг, хамгаалалтын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Баярын ёслолын буудлагыг Маахуур  толгой, Зайсан, Амгалан зэрэг газраас хийх аж. 31-нд Чингисийн талбайд "Улаанбаатарын мөнгөн үдэш" нэгдсэн цэнгүүн хийж, иргэдэд автобус Чингисийн талбайгаас хуваарийн дагуу үйлчлэх нь. Мөн банкууд 1 дүгээр сарын 3-ны өдөр  хуваарийн дагуу ажиллах болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>