Бурхан багшийн их дүйчин өдөр нийтээр амрахыг Байнгын хороо дэмжлээ

463

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Бурхан багшийн их дүйчин өдөр нийтээр амрахыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжлээ.

Ингэснээр тус хуулийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэн батлах эсэхийг шийдэх юм.  

Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>