Болдог бол жүжигчин Одноо Бараа 2 шиг л хамт амьдармаар байна
Хүмүүсээ санаа бодлоо хэлж зөвлөөч бага
хараагаарай гэж хүсье. Би 33-тай залуу сайхан гэр бүл бүх л юм байна
амьдралд хэрэгтэй. Тэгсэн өөрөөсөө 15 эгч хүүхэнд үнэхээр хайртай
болжээ. Зөвхөн тэр л нүдэнд харагдаж сэтгэлд бодогдох юм даа. Анх тэр
минь үгүй гээд л зугтаад байхад нь би зүтгэсээр байгаад л өөрийн болгож
билээ. Бараг л хүчиндэх шахуу юм болсон доо. Тэрнээс хойш 2 жил өнгөрч,
та бүхэн бодож магадгүй л дээ. Эгчмид хүүхний секст татагдсан байна гэж.
Даанч тэр минь сексийн тал дээр манай эхнэр шиг галуу биш. Хичнээн тийм
боловч би зөвхөн түүнийгээ л хүсэж бүүр болдог бол хамт амьдармаар
байна.
Тэр минь 2-лаа болий гэж надаас мөн ч их гуйсандаа эрүүлдээ согтуудаа уйлаад л би ингэж нүгэл хиймээргүй байна гээд л. Даанч би түүнийгээ алдахыг хүсэхгүй байна. Одоо бол надад тэрнээс өөр юу ч бодогдохгүй байна. Зарим нэгэн таньдаг мэддэг хүмүүс маань асууж байсан л даа. Чамд хэтэрхий олон насны зөрүүтэй эгч санагдахгүй байна уу гэж. Даанч тэр бүгд надад хамаагүй ээ болдог бол жүжигчин Одноо Бараа 2 шиг л хамт амьдармаар байна.
Энэ хайр гээч чинь ямар хэцү юм вээ, 2 айлыг үймүүлээд хараалыг нь идээд нэг гэрт орох уу яах уу, шийдэж чадахгүй гацаад л байна. Та бүхэн дунд ийм амьдрал туулаад даваад гарсан хүн байна уу, зөвөлгөө өгөөч…