"Ус-Амин эрдэнэ" гар зургийн уралдааны дүн гарлаа
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс "Ус-амин эрдэнэ" гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд ерөнхий боловсролын нийт 10 сургуулийн 100 гаруй сурагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд шалгаруулалтыг 3 насны ангиллаар явуулсан юм.
Энэхүү тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн сурагчид 3 сар, 2 дугаар байр эзэлсэн сурагчид 2 сар, 3 дугаар байр эзэлсэн сурагчид 1 сар үнэ төлбөргүй усан бассейнаар хичээллэх эрхээр шагнууллаа. .
Дашрамд, тус тэмцээнд Шинэ Монгол ахлах сургууль, 44 дүгээр сургууль, Оюунлаг, Оюуны оньс болон 21 дүгээр сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон байна.