Хакухог Монголын Ерөнхийлөгч болохын тулд иргэншлээ солихгүй байгаа гэжээ

1323

Хакухог Монголын Ерөнхийлөгч болохын тулд иргэншлээ солихгүй байгаа гэжээЯпоны хэвлэлүүд Хакухо М.Даваажаргалын талаар, тодруулбал түүний иргэншлээ солихгүй байгаа тухайд элдвийн л таамаглал дэвшүүлж, зарим нь ёкозүнаг бага зэрэг "мэрж” эхлээд байна.

gendai02

Тухайлбал, хэдэн цагийн өмнө nikkan-gendai.com-д нийтлэгдсэн материал дээр Хакухогийн Монголын иргэншлээсээ татгалзахгүй байгаагийн цаад учир шалтгааныг улсынхаа Ерөнхийлөгч болох санаа агуулж явдагтай холбоотой гэж бичжээ.

Тус материал "Монголынхоо иргэншлийг чухалчлах Хакухогийн үнэн зорилго бол Ерөнхийлөгч болох" гэж гарчиглагджээ.

"Кёкүшюүзан Монголынхоо их хурлын гишүүн болж, Асашёорюү Спортын холбоо тэргүүлж байгаа. Хакухо ч тэднээс дутахгүй нэгэн тул томоохон албан тушаал, тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч болохыг ч үгүйсгэх аргагүй. Үүний төлөө л тэр Монголынхоо иргэншлээс татгалзахшүй яваа” гэх утгыг тус нийтлэлд оруулж өгчээ.

gendai03

Ийнхүү Японы хэвлэлүүд Монголынхоо иргэншлээс татгалзахыг хүсэхгүй байгаа Хакухо М.Даваажаргалыг элдвээр бичиж, өөнтөглөж байна.

Хакухо М.Даваажаргалын хувьд 2015 он тун чухал жил болно. Тэрбээр нэг л башёд түрүүлбэл ёкозүна Тайхогийн түүхэн дээд амжилтыг давж, мэргэжлийн сумогийн түүхэнд хамгийн олон буюу 33 удаа түрүүлсэн агуу ёкозүна гэгдэх билээ. Түүний яг одоогоор бусад бөхчүүдээс илүү тасархай байгаа байдлыг ажвал 33-аар тогтохгүй 40 ч түрүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд ч, сумо сонирхогчид ч үзэж буй билээ.

Түүнийг 32 дахиа түрүүлж, Тайхогийн түүхэн амжилттай эн зэрэгцсэний дараагаар Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми "Хакухо маш хэцүү шийдвэр гаргах үе ирнэ. Ояката болохын тулд заавал Японы иргэн байх ёстой гэсэн олон жилийн уламжлалыг хадгалж үлдэх ёстой” гэж сануулсан юм.

Гэлээ ч Ж.Мөнхбат аваргын бага хүү Монголынхоо иргэншлээс ч, сумогоос ч татгалзахгүй байх замыг хайж байгаа билээ.

Р.Гэгээ Horom


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>