Британид "Эбола"-гийн халдвар авсан тохиолдол бүртгэгджээ
ЭДИНБУРГ./Xinhua/. Сьерра-Леоноос Шотландын төвийн нутгийн
Глазго хотод өнгөрсөн ням гарагт буцаж очсон эмнэлгийн эмэгтэй ажилтан
"Эбола” вирусийн халдвар авсан нь тогтоогджээ.
Өвчтөний бие нь тавгүйрхсэнээр өчигдөр өглөө эмнэлэгт очсон байна. Түүнийг тусгаарлажээ.
Энэ эмэгтэйг Лондонд тусгай эмнэлэгт хяналтад байлгана гэж Британийн Эрүүл мэндийн сайд Жереми Хант мэдэгдсэн байна.
Г.Доржханд
Эх сурвалж: