Н.Түвшинбаяр: Аз зүгээр унтаж байгаа хүн дээр ирэхгүй л болов уу

577

Н.Түвшинбаяр: "Xэрвээ намайг яаж хөдөлмөрөлдгийг харсан бол миний амжилт тийм ч гайхалтай сандахгүй. Намайг хүмүүс азтай гэдэг. Тиймээ би азтай. Гэхдээ аз зүгээр унтаж байгаа хүн дээр ирэхгүй л болов уу..."

2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль
2011 онд "Paris Grand Slam" тэмцээнээс мөнгөн медаль
2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
2011 онд "Abu Dhabi Grand Prix" тэмцээнээс хүрэл медаль
2012 онд "Paris Grand Prix" тэмцээнээс алтан медаль
2012 онд Лондонгийн олимпоос мөнгөн медаль
2013 онд "Tokyo Grand Slam" тэмцээнээс хүрэл медаль
2013 онд "Jeju Grand Prix" тэмцээнээс алтан медаль
2014 онд "Dusseldorf Grand Prix" тэмцээнээс хүрэл медаль
2014 онд Азийн наадмаас алтан медаль
2014 онд "Jeju Grand Prix" тэмцээнээс мөнгөн медаль
2015 онд "Qingdao Grand Prix" тэмцээнээс алтан медаль
2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
2018 онд "Hohhot Grand Prix" тэмцээнээс алтан медаль
2018 онд Хонгконгийн Азийн нэлттэй тэмцээнээс хүрэл медаль
2019 оны "Hohhot Grand Prix" тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

“2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд Олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн үймээн самуун, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явдал намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж” Олимпын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярыг 2017 онд Чингис хаан одонгоор шагнажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>