Энэ оны эхний 10 сарын хугацаанд Хятадаас Монголд $662 саяын цахилгаан эрчим хүч нийлүүлжээ
Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орон энэ оны эхний 10 сарын хугацаанд Ганц модны боомтоор Монгол улс руу 7.485 тэрбум килоВатт/цаг эрчим хүч экспортлосон тухай Шиньхуа агентлаг гаалийн тоо баримт дээр үндэслэн мэдээлжээ.
Сүүлийн таван жил дараалан Монгол улсад экспортлох цахилгаан эрчим хүчний хэмжээ жилийн нэг тэрбум кВт/цагаас давсан нь энэ ажээ.
2012 оны арваннэгдүгээр сараас эхлэн Өвөр Монголын Гуохэ цахилгаан станц Ганц модны боомтоор дамжуулан Монголын Оюу Толгой зэсийн уурхайд эрчим хүч нийлүүлэх болсон юм.
Талуудын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд урсгалыг нэмэгдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг Өвөр Монголын тал хэрэгжүүлжээ.
Эх сурвалж: Xinhua News
Э.СЭМҮҮН, IKON.MN