МАН-ын гайхамшиг үргэлжилсээр...

102
 

МАН-ын гайхамшиг үргэлжилсээр...

 

-Иргэний үнэмлэхээр дахиад л мөнгө хүүлэх нь үү-

Долоохон сарын дараа УИХ-ын сонгууль болно. Энэхүү сонгуулийг угтаж эрх баригч намынхан ямар нэгэн аргаар сонгуульд дахин ялахын тулд элдэв янзын арга зам хайсаар байгаа. Тэгвэл МАН-ын энэ удаа нэгэн мэргэн арга сонгосон бололтой.

Тухайлбал,УБЕГ-ын дарга Б.Баасандорж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Цаашид иргэд орон зайнаас үл хамааран иргэний үнэмлэхээ улсын бүртгэлийн сайт руу ороод өөрсдөө захиалдаг болно. 2020 онд цахим үнэмлэхний загварыг шинэчилж, регистрийн дугааргүй болгоно” гэжээ. Энэ нь Улсын бүртгэлийн багц хуулийн хүрээнд 20 гаруй бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хийж байгаатай холбоотой аж. УБЕГ-ынхан цахим мэдээллийн сан буюу "цахим архив”-ыг бий болгох хамгийн том зорилго тавьсан гэнэ.

Хамгийн хачирхалтай нь 2012 оноос эхлэн олгосон одоогийн иргэний үнэмлэхийг овог, нэр, хүйс, оршин суух хаяг, регистрийн дугаар, цахим гарын үсэг, хурууны  хээ зэрэг 14 төрлийн мэдээллийг багтаасан чухам л "ухаантай” эд гэсээр хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэтэл өдгөө 10 хүрэхгүй жилийн дараа ахиад л иргэний үнэмлэхний загварыг өөрчилнө гэж байгаа нь мөнгө хүүлж, тоглох гэсэн явуургүй арга гэхээс өөр тодорхойлолт алга.

Нэг талдаа бүхнийг цахимжуулж байгаа нь сайн талтай ч нөгөө талдаа эзэн нь иргэний үнэмлэхээ барьчихаад нотариатаар батлуулдаг үлгэр одоо ч үргэлжилсээр байгааг санах л хэрэгтэй. Төр тийм тамгатай цаасыг нэхэж байгаа болохоор арга ч үгүй. Тийм байтал бүх зүйлийг цахимжуулж, иргэдийн талаарх мэдээллийн нууцлалыг өндөржүүлж байгаа гэж хошгоруулах нь хоцрогдсон шоу шүү дээ. Тэгээд ч иргэдийн мэдээллийг аль эрт алдахаа хүрвэл алдсан гэж хэлж болохоор асуудлыг УБЕГ-ын Архивын газрын дарга асан нэгэн ярилцлагдаа дурдаж л байсан. Учир нь тухайн үед АНУ болон БНСУ-ын Элчин сайдын яамдад виз мэдүүлэхэд ураг садны лавлагаа авдаг байсан. Түүгээр дамжиж тухайн улсын элчингүүдэд манай улсын хүн амын ихэнхийнх нь мэдээлэл очсон. Энэ талаарх асуудлыг холбогдох дарга нарт уламжилж байж арай хийж болиулсан.

Гэхдээ оройтсон байх аа. Нэг иргэний ард 5-10 хүний мэдээлэл хамт очдог болохоор бидний цөөхөн монголчуудын мэдээллийг цуглуулаад болчихсон байх гэж билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.