Саид Моллаи иран биш азербайжан хүн
Монгол Улсын иргэн, жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллаи иран биш азербайжан хүн гэнэ. Саид 2018 онд Азербайжаны Баку хотод болсон ДАШТ-д түрүүлснийхээ дараа өөрөө ингэж хэлж байжээ. Тэрбээр “Би азербайжан үндэстэн. Ираны Баруун Азербайжан мужийн Хой хотын уугуул. Гэхдээ би одоо Урмия хотод амьдарч байна” гэж хэлж байв. Баруун Азербайжан муж нь Ираны баруун хойд хэсэгт оршдог. 184,4 мянган хүн амтайн ихэнх нь азербайжан иргэд ажээ.
Саид Моллаи тэр үед “Би Бакуд дэлхийн аварга болж, Азербайжаны ард түмэнд алтан медалиа харуулж чадлаа. Миний жинд Азербайжанаас тамирчин байсангүй. Тийм болохоор би алтан медалиа бүх азербайжанчуудад зориулж байна. Бэлтгэлээ сайн хийж, Токиогийн олимпод түрүүлэх зорилготой” гэж ярьж байлаа. Саид Моллаи мөн 2017 онд Бакуд болсон Исламын шашинт улс орнуудын наадамд түрүүлж байлаа.
М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mn