Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ
Үүнээс гадна тус гацуурыг Болгар улсаас авчирсан үнэт чулуу, 3D принтерийн оролцоотойгоор шоколадаар урласан тогос шувууны өд, тэмээн хяруулын өндөг, болон үнэртэй усны саваар чимж өгсөн байна.
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй зул сарын модоор нэрлэгдэж байгаа энэхүү гацуур тийм ч өндөр биш ч гэсэн маш чамин тансаг харагдаж байгааг онцолжээ. Сонирхуулахад, 2010 онд Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу Даби хотод байрлах "Emirates Palace” зочид буудал 11 сая ам.долларын өртөг бүхий бугуйвч, хүзүүний зүүлт болон бугуйн цагаар чимэглэсэн зул сарын гацуур модыг олон нийтэд сонирхуулж байсан юм.
Энэ гацуур хамгийн өндөр үнэтэй гацуур модоор Дэлхийн Дээд Амжилтын номонд бүртгэгдэж байжээ. Мөн 2016 онд Японы Токио хотод 1.8 сая ам.долларын үнэ бүхий алтан утсаар зул сарын гацуур модыг чимэглэж байсан юм.