Алтан сарнайн эзэд тодорлоо
Нийгэмд өөрийн амжилт, ололтоороо олны хүндлэл хүлээсэн эрхмүүдийг шалгаруулдаг энэхүү цэнгүүн нь жил бүрийн шинэ оны босгон дээр болдгоороо онцлог юм.
Шалгаруулалтад олон нийтийн оролцоотойгоор соёл урлаг, бизнес, спорт, шинжлэх ухаан техник, энэрэнгүй үйлс, хүмүүнлэг, нийгэм улс төрийн онцлох хүн гэсэн номинацид санал авчээ.
- Шинжлэх ухааны салбарын онц онцлох хүн үндэсний тоглоомын зохион бүтээгч З. Түмэн-Өлзий
- Соёл урлагийн салбарын оны онцлох хүнээр Н.Жигжиддорж
- -Спортын салбарын оны онцлох хүн -С.Цэрэнчимэд
- -Энэрэнгүй үйлс, хүмүүнлэгийн оны онцлох хүн Ажиа Гэгээн
- Нийгэм улстөрийн салбарын оны онцлох хүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, яруу найрагч Ж. Мөнхбат шалгарлаа.