Жихадистуудын сексийн цангааг тайлах аянд мордоцгоож байна

2391
Буруу номтнуудын эсрэг хийж байгаа зэвсэгт тэмцлийг лалын шашинтнууд жихад хэмээн нэрлэдэг. Хэдэн зууны өмнөөс л христос шүтлэгтнүүд арабын ертөнц рүү загалмайтны аян дайн хийж байсны хариуд лалын гүрнүүд жихадын аян дайн хийдэг байлаа.

Тэгвэл өнөө цагт жихадистуудын сексийн цангааг тайлах нь хойд насандаа диваажинд төрөхүйц том буян болно хэмээх номлол газар авч эхэлжээ. Тэр ёсоор лалын шашинтнууд хүн амынх нь ихээхэн хувийг эзэлдэг Малайз улсаас "секс жихадад” оролцохоор Сирийг зүглэх болсон тухай Malaysian Insider сонин мэдээлжээ. Ирак, Сирид идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй "Исламын улс” бүлгийнхний сексийн цангааг тайлахаар наад зах нь гурван эмэгтэй тийшээ явжээ.

 

Тэднээс гадна Австрали, Их Британийн лалын шашинт эмэгтэйчүүд "буян" үйлдэхээр Ирак, Сирийг зорих нь ихэссэн гэнэ. Өнгөрсөн оны есдүгээр сард Тунисийн эмэгтэйчүүд дайчдын хяналтын нутаг дахь "секс лагериудад” очиж байсныг тус улсын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байв.

BATAAR

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.