Шинэ колоничлолын гинжинд тэлчилж буй Монгол орон
"Эдийн засгийн алуурчид” гэж энэ ном гадуур монгол хэл дээр хэвлэгдсэн гарсан байгаа. Үүнд уул уурхай гээд бидний баярлаад байгаа зүйлийг бүгдийг нь мөн чанараар нь биччихсэн байна.
Саарал жагсаалтаас болоод "Рио Тинто компани Оюутолгойд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байгааг” AFR агентлаг онцолсон нь логикийн хувьд ихээхэн зөрчилтэй. Учир нь FATF мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудалд л анхаардаг. Тэгэхээр "Рио Тинто”-гийн татах санхүүжилт бохир учраас гацах нь гэх логик энд үүснэ. Хэрэв цэвэр мөнгө байсан бол гацах ёсгүй биз дээ. Эсвэл тэд ердөө л монголчуудад шахалт үзүүлж, сүрдүүлж байна.
FATF 2013 онд Монголыг "Саарал жагсаалт”-д оруулахдаа ид гаарч байсан Хойд Солонгосын талаар огт дурдаагүй хирнээ хоёр дахь удаад гаргаж ирсэн нь шинэ шалтаг бодож олсных гэхээс өөр тайлбар байхгүй. Тийм л юм бол БНХАУ, ОХУ зэрэг НҮБ-ын хоригийг үл тоон Хойд Солонгосыг илэрхий дэмждэг, эдийн засгийн туслалцаа үзүүлдэг улсуудад хориг тавьж, хар жагсаалтдаа оруулахгүй яагаав?