Эрдэмтэд гар утсыг таван өдөр ажиллуулах чадалтай батарей бүтээжээ

678

Австралийн эрдэмтэд нэг цэнэглэлтээр гар утсыг таван өдөр ажиллуулах, цахилгаан автомашиныг 1,000 км зам туулуулах чадалтай шинэ төрлийн батарей бүтээснээ зарлажээ.

Хэрвээ уг технологийг амьдралд нэвтрүүлбэл эрчим хүчний хэрэглээнд хувьсгал болно гэж үзэж байна.

Мелбурны Монаш Их сургуулийн эрдэмтдийн баг өнөөдрийн уламжлалт батарейнаас дөрөв дахин илүү багтаамжтай “lithium-sulfur” батарейг зохион бүтээсэн ажээ.

Тэдний бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэхэд тун ойрхон болоод байгаа гэнэ. Өнөөдрийн “Lithium-ion” төрлийн батарейтай харьцуулахад “lithium-sulfur” батарей нь илүү их эрчим хүчний багтаамжтай, техник төхөөрөмжийг удаан ажиллуулах чадвартай гэгддэг.

Гэвч хэрэглээнд нэвтрүүлэхэд гардаг гол хүндрэл нь түүний удаан эдэлгээ даадаггүй сул тал байсан юм. Харин Австралийн эрдэмтэд энэ байдлыг засварлаж, өнөөдрийн батарей шиг ашиглалт өндөртэй болгожээ.

Эрдэмтэд шинэ бүтээлийнхээ патентыг Австралийн засгийн газраас авч, энэ оны сүүлээр ээлжит туршилтаа явуулахаар болсон байна.

“Lithium-sulfur” батарей нь бас үйлдвэрлэхэд хямд зардалтай, байгаль орчинд хортой хог хаягдал бага үүсгэдгээрээ онцлог гэнэ.

Эх сурвалж: CNN

Р.ТҮВШИН, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>