АНУ-ын Зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд хэвээр байна

463

Иракийн байгууламжуудад өгсөн Ираны цохилтын дараа АНУ-ын цэргүүд байлдааны бэлэн байдалд хэвээр байна гэж Пентагоны тэргүүн Марк Эспер мэдэгджээ. Эсперийн хэлснээр, Ираны нутаг дэвсгэрээс харвасан 16 пуужингийн 11 нь Айн-эль-Асад баазад, нэг пуужин Эрбилийн нисэх онгоцны буудалд хүрсэн байна. 

Тэрбээр мөн Иран улс хоёр улсын харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжаах боломжийг ашиглана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. "Аз болоход Ираны халдлагууд АНУ-ын ажилтнуудад, манай эвслийн түншүүдэд хохирол учруулаагүй. Бид сонор сэрэмжтэй байж, хамгаалалтын арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Хурцадмал байдлыг намжаахын тулд Ираны эрх баригчид боломжийг ашиглана гэдэгт бид найдаж байна” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>