|
Видео

Шинэ мэдээ

27-05-2017, 18:21

Араасаа асуудал дагуулсан найман хувийн хүүтэй зээл энэ онд ч үргэлжилнэ

Араасаа асуудал дагуулсан найман хувийн хүүтэй зээл энэ онд ч үргэлжилнэЗасгийн газраас дундаж орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор найман хувийн хvvтэй орон сууцны зээлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгож эхэлсэн билээ. Өнгөрсөн онд банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ. Гэтэл оны өмнөхөн арилжааны банкууд орон сууцны найман хувийн хvvтэй зээлээ хумиж иргэдийг багагvй сандаргаад авсан билээ.

Тиймээс ч зарим нэг зээл хөөцөлдсөн иргэд "Хамгийн гол нь найман хувийн хvvтэй зээл очих ёстой хvндээ очиж чадсан уу гэдгийг хаана, хэн гэгч нь шалгаж тогтоодог юм бол. Ямартай ч дундаж орлогтой иргэд энэ зээлд бvрэн хамрагдаж чадаагvй байх гэж бодож байна. Учир нь зээлийн шалгуур нь маш өндөр. Тэгсэн мөртлөө дундаж орлогтой иргэдээ орон сууцжуулна гэж энэхvv найман хувийн зээлийг арилжааны банкуудаар олгосон мөртлөө маш цөөхөн хvн авсан. Бид өдөр болгон л банкан дээр ирж зээлийн шалгуурын асуудлаар хэлvvл хийж ирсэн. Гэтэл арай гэж бvх бичиг баримтаа бvтээгээд иртэл найман хувийн зээлийн санхvvжилт зогссон.

Ирэх онд өгөх vгvйг нь мэдэхгvй байна гэж банкны ажилчид хэлж байх юм” гэсэн нэгэн иргэнтэй таарч байсан юм. Тэгвэл сайн, мууг дагуулсан энэхvv зээлийн санхvvжилт зогссон уу vгvй юу гэдэг асуулт олны анхаарлыг татсан хэвээр байна. Ингээд албаны хvнээс энэ талаар асуухад "Зээл хэвийн vргэлжлэх болно” гэв. Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж vнэт цаас гаргасан аж. Тодруулбал, жилийн найман хувийн хvvтэй орон сууцны зээлийн нийт vлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг нь багцлан vнэт цаас гаргасан нь энэ аж. Бондын төлбөрийг улирал бvр төлөх хуваарийн дагуу 38.2 тэрбум төгрөг, хvvгийн төлбөрт 17.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлсөн байна.

Мөн дөрөв дэх ээлжийн бонд гаргах хvсэлтээ санхvvгийн зохицуулах хороонд ч хvргvvлсэн байна. Ингэснээр жилийн найман хувийн хvvтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхvvжилт тасралтгvй vргэлжлэх боломжтой болж байгаа аж. Тиймээс энэ онд ч найман хувийн хvvтэй зээл ямар ч саадгvйгээр vргэлжлэх нь тодорхой болж байна. Хэдийгээр зээл цаашид vргэлжлэх гэлээ ч очих ёстой дундаж давхаргынханд очиж чадаж байна гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд найман хувийн зээлийн эргэн тойронд маш олон асуудал гарч, олон ч иргэн банкны шалгуурыг давж чадалгvй хохирч байсан. Тиймээс vvнийг холбогдох албаны хvмvvс нь зээлийн шалгууртаа дахин нэг хяналт тавихгvй бол энэ онд ч мөн адил хэл ам гарах болно гэдгийг сануулах гэсэн юм. Тухайлбал, зарим нэг эдийн засагчид уг зээлийг дундаж давхаргынханд чиглэсэн анхны зорилтоо өөр тийш залахад хvрч байна хэмээн шvvмжилж байсан. Яг vнэндээ жирийн иргэд найман хувийн зээлийн шалгуурыг давахад маш хvнд байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, уг зээлд хамрагдахын тулд зээлийн урьдчилгаа 30 хувиа өгөөд 10-20 жилийн хугацаанд зээлд хамрагдах боломжтой. Харин зээлдэгчийн орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгvй байх гэх мэтчлэн олон зvйлийг заачихаад байгаа. Энэхvv зээлийн хатуу хvнд шалгуурыг амьжиргааны тvвшин доогуур буюу орлого багатай иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл хэмээн нөхдvvд тодорхойлчихоод байгаа нь харамсалтай. Энэ бvхнээс болж өнөөдрийг хvртэл дундаж давхаргын иргэд байртай болж чадахгvй байгаа нь бодит vнэн. Хэдийгээр зарим нэг хvн найман хувийн зээлд хамрагдаж байртай болсон ч гэлээ тэд өөрсддөө байгаа бvхий л зvйлээ худалдан борлуулж, ах дvv амраг садангаасаа өр зээл тавин байж энэхvv шалгуурт тэнцсэн нэгэн ч бий.

Яг vнэндээ зарим нэг арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийн журмыг өөрсдийн дураар ч хэрэгжvvлж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сарын эхээр бидэнд Хан-Уул дvvргийн гуравдугаар хорооны оршин суугч Л.Оюун-Ундрах гэгч иргэн банкны шалгуурын тухай гомдол гаргаж холбогдох албаны хvмvvст хvргэхийг хvссэн юм. Тэрбээр "Банкнаас зээл авахад урьдчилгаа төлбөр тус банканд ямар ч хамааралгvй баймаар санагдах юм. Бид урьдчилгаа мөнгө болох 10, 20, 30 хувиа тухайн барилгын компанид тушааж гэрээ хийсэн. Гэтэл банкууд орон сууцны зээл шилжvvлэх гэхээр заавал зургаан сар зээлээ төлсөн байх хэрэгтэй хэмээн олон зvйлийг шаардаж байна.

Энэ талаар холбогдох албаны хvмvvсээс тодорхой мэдээлэл авч өгөөч” гэж хvсч байсан юм. Эндээс харахад зарим нэг иргэд найман хувийн зээлийн талаар мэдлэг мэдээлэл хомс байгаа нь ч анзаарагдаж байсан. Уг нь дээрх найман хувийн зээлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж байсан хэдий ч иргэд дутуу дулимаг мэдээлэлээсээ болж арилжааны банкуудын өндөр хvvтэй зээлийн урхинд орсныг ч vгvйсгэхгvй юм.
 
Өглөөний сонин
Р.Төгс

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.