Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Талийгаачийг гадны нөлөөтэй нас барсныг илтгэх олон баримт бий

197

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү өнгөрсөн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд харамсалтайгаар амиа алдсан. Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний ар гэрийнхэн  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг, хуульч, өмгөөлөгч н.Батхуяг нар оролцсон бөгөөд талийгаачийг өнгөрсний маргааш өдрийн зургийг үзүүлсэн юм. 

Г.Батхүү агсны  өмгөөлөгч н.Батхуяг:  "Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн тархины цус харвалт гаднын нөлөөлтэй гэж гарсан.  Талийгаачийн ашиглаж байсан гар утсыг хурааж аваад, үзлэг шинжилгээ хийн хүлээлгэж өгөхөд ямар нэг мэдээлэл байгаагүй. Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-нд Батхүү агсан амиа алдсан Эрүүгийн хэрэг үүсгээд найман сар өнгөрлөө. Зарим нь улс төртэй холбох, улс төрийн зорилгоор ашиглах нь илт болоод ирлээ. Иймд ар гэрийнхнийх нь зүгээс мэдээлэл хийж байна. Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү хэргийн талаар мессеж бичсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байгаа.". гэсэн юм. гэсэн юм. 

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Аавын минь амиа алдсан хэрэг гаднын нөлөөтэй

Өнгөрсөн онд бидний хувьд маш том хар толбо үлдсэн өдөр өнгөрсөн. Цоо эрүүл, сав саруул, аав минь өглөө гэрээсээ гараад явсан. Төрийн хамгаалалттай газар ажлын цагаар ордноос буцаж гарч ирээгүй. Бид гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байна. Яах аргагүй гадны нөлөөтэй. Баруун талын нүд хөхрөлттэй, хавдалттай гэсэн. Гэтэл зүүн талаараа унасан хүний баруун нүд яагаад ингэчхэв ээ. Бид ер нь ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Бид цаашдаа яаж амьдрах вэ. Төр нийгмийн зүтгэлтэн. Намын дэд дарга төрийн тусгай обьектод амь насаа алдахад гудамжинд алхаж яваа хүн яах юм бэ. Аргаа барсандаа аавынхаа гэрэл зургийг дэлгэж байна. Г.Батхүү агсаны гэр бүл, хамт олон бурхан болоочоо тайван нойрсуулмаар байна. Бид төртэй улс. Аавын маань хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэж итгэж хүлээж байна.

Г.Батхүү агсны хүү Б.Цэлмүүн: Аавыгаа маш их санаж байна. Маш их үгүйлж байна. Эмээ өвөө минь өдөрт аавын минь зурагны өмнө сууж өдөр бүр залбирч байна. Бага дүү минь минь бэтгэрч байна. Бид үнэн мөнийг олохын тулд тэмцэнэ.

У.МАНДАХ, FACT.MN 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.