Гишүүд гадаад томилолтыг ч сонгуульдаа ашигладаг болжээ

359

Монгол, Австрийн парламентийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, тус бүлгийн гишүүн Б.Саранчимэг нар Австри улсаас Европын  холбооны парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Роман Хайдер болон Австрийн парламентийн Гадаад хамтын ажиллагааны дэд дарга Лукас Мусси нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцжээ. Уулзалтаар Монгол Австрийн санхүүгийн хамтын ажиллагааны III шатны хэлэлцээрийн талаар санал солилцож, манай талаас австрийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны зөв менежментийг монголд нэвтрүүлэх санал тавьсан байна.

Мөн Завхан аймагт эрүүл мэндийн шинжилгээний төв байгуулах, Баянзүрх дүүрэгт хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр Австрийн туршлагыг нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Учир нь, З.Нарантуяа гишүүн нь Завхан аймаг, Б.Саранчимэг гишүүн нь Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон юм. Үүнээс үзвэл гишүүд улсаа төлөөлөн явж буй гадаадад томилолтоо ч сонгуульдаа ашигладаг болсон бололтой. Уг нь гадаад харилцаанд нэг цонхны бодлого гэж бий. Гэтэл УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө сувгаар улсаа бус тойргоо төлөөлөн яриа хэлэлцээ хийх болсон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг сонгогдсон жижиг тойрог руугаа хувааж төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулдаг гишүүд одоо гадаадын хөрөнгө оруулалтыг тойрог руугаа татах санаачилга гаргадаг болжээ.

Эх сурвалж: Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>