Н.Тэгшбаяр: Талархал

1154
Н.Тэгшбаяр: ТалархалМонгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө цөмийн технологийн энхийг хэрэглээг нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулах үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэн, цөмийн салбарын түүхэнд давтагдашгүй мөрөө үлдээж хамтран ажилласан хамт олондоо талархлаа илэрхийлье.

Хөгжлийн түүчээ болсон цөмийн салбарын ирээдүйд хөл нийлүүлэн хамтдаа алхах гэрэлт зам бидний өмнө дурайж байна.

Монгол Улс цөмийн Энергийн яамтай болж утаа гаргадаггүй энергийн эх үүсвэр болсон АЦС-тай орнуудын нэг болох сайхан цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүй итгэж байна.

Төрийн ажлыг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байсан бүх төрийн байгууллагынхандаа баярлааа.

Цөмийн энергийн газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдэд тусгайлан талархал илэрхийлж байна.

Манай салбарыг ойлгож, бидний үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, дэмжиж байсан бүх хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа бүгдэд нь баярлалаа.

Урам зориг, эрч хүч хайрлан дандаа дэмжин хамтдаа байдаг найзууддаа баярлалаа.

Төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийхэд арын албанд зүтгэж үр хүүхдүүдээ өв тэгш хүмүүжүүлж, цайныхаа дээжийг өргөдөг гэргийдээ бас ах дүү нартаа баярлалаа.

Тэнгэрийн оронд бурхан болсон өвгөд, аав, ээждээ сүслэж байна.

Ирж буй шинэ ондоо эрүүл энх байж, хүсэл мөрөөдөл, амжилт бүтээлээр дүүрэн явахыг хүсэн ерөөе!

Та бүхнийг эрхэмлэн хүндэтгэсэн

Норовын Тэгшбаяр

Цөмийн энергийн газрын дарга, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн хувьд илэрхийлэх сүүлийн талархал минь юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>