Банкны хөрөнгө оруулалт болох 20 тэрбум төгрөгийг Б.Эрдэнэбат хувийнхаа дансанд шилжүүлсэн байжээ
"Эрэл групп” ХХК-ий ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Хөгжлийн банк, Хас банк, Хаан банкнуудын зээлтэй холбоотой хэрэгт өнгөрсөн намраас эхлэн яллагдагчаар татан, шалгаж буй билээ. Тэгвэл Б.Эрдэнэбатыг мөн дахин шинэ эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байна.
Тодруулбал тэрээр бусдыг "Ариг” банкинд хөрөнгө оруулахыг ятган, улмаар хөрөнгө оруулалт болох 20 орчим тэрбум төгрөгийг нь банкныхаа дүрмийн санд оруулалгүй өөрийнхөө хувийн дансанд шилжүүлэн авч, ашигласан нь нотлогдсон аж.