ДОХ-ын хорё тохиолдол илэрчээ Онцлох мэдээ, Эрүүл мэнд 17-02-2020, 13:02 511 Хуваалцах Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болсон байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны 1 дүгээр сард 4184 болж, өмнөх оны мөн үеэс 513-аар нэмэгдэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 86-гаар, мөөгөнцрөөр өвчлөгч 264-өөр, трихомониазаар өвчлөгч 205-аар, тэмбүүгээр өвчлөгч 227-гоор, вируст хепатитаар өвчлөгч 11-ээр, гонококкт халдвараар өвчлөгч 104-өөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгч116-гаар, сүрьеэгээр өвчлөгч 69-өөр, салхин цэцгээр өвчлөгч 186-гаар буурчээ. Ж.Болор Montsame.mn/ 511 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 14-09-2019, 17:00 Наймдугаар сард ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрчээ… 2-10-2018, 11:17 Хятадад 2000 орчим хүн халдварт өвчнөөр нас баржээ… 20-07-2016, 09:35 ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ… 14-04-2015, 13:17 ДОХ-ын тохиолдол 185 боллоо… 10-09-2014, 09:08 ХДХВ-ын халдварын тохиолдол 177 болжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.