Тавантолгойн цахилгаан станцыг 924 сая ам.доллараар барих ТЭЗҮ бэлэн болжээ

542

“Оюу толгой” компани Тавантолгойн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг Засгийн газарт  хүргүүлсэн талаар “Туркойз хилл ресурс” өнөөдөр мэдээллээ. 

Эрчим хүчний яам болон "Оюу толгой" компани "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ"-нд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд гарын үсэг зурснаар Оюутолгой төслийн хүрээнд барих цахилгаан станцыг Тавантолгойд барих шийдвэр баталгаажсан бөгөөд ТЭЗҮ-ийг өнгөрсөн жилийн хугацаанд гүйцэтгэж дууссан байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах, 300 мВт-ын хүчин чадалтай, нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх уг цахилгаан станцыг 924 сая ам.доллараар барихаар байгааг ТЭЗҮ-д тусгажээ. Станцыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Ингэснээр “Оюу толгой” компанийн жил тутам эрчим хүч урд хөршөөс импортлоход зарцуулдаг 200 орчим сая ам.доллар дотоодод үлдэх нөхцөл бүрдэх юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>