Зургаан настай хүүхэд үнссэн гэрэл зурагчинд ЯЛ ОНООЖЭЭ

35

Зургаан настай хүүхэд үнссэн гэрэл зурагчинд ЯЛ ОНООЖЭЭ

 

Өмнөд Солонгост цэцэрлэгийн төгсөлтийн зураг авч байсан зурагчин 6 настай охины хацар дээр үнссэн хэрэгт буруутгагдан хорих ял сонсжээ. Шүүхээс түүний үйлдлийг санаатайгаар бэлгийн хүчирхийлэл үйлдэх сэдэлгүй байсан ч энэ нь бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзэн ийнхүү ял оноожээ. 

Тус улсын Хууль зүйн туслалцаа үзүүлэх газраас мэдээлснээр Жонжү дүүрийн шүүхээс А гэгч этгээдэд 2 жил 6 сарын хорих ял оноосон ч уг ялыг 3 жилийн тэнсэн харгалзах ял болгон өөрчилжээ. Мөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг эсрэг 40 цагийн сургалтад суух шийтгэл ногдуулжээ. 

Уг хэрэг 2023 оны 11-р сарын 2-ны өдөр Хойд Жоолла мужийн Жонжү хотын өдөр өнжүүлэх төвд болжээ. Хүүхдүүдийн төгсөлтийн зураг авч байсан 43 настай гэрэл зурагчин хохирогч охиныг инээлгэхийн тулд гэдэс болон нуруунд нь хүрч, охин байрнаасаа хөдлөхгүй байсан тул хоёр хацарнаас нь гараараа барьж, хацар дээр нь үнсжээ. Охин түүний энэхүү үйлдлийг багш болон эцэг, эхдээ хэлснээр уг хэрэг ил болжээ. 

Гэрэл зурагчин охиныг тайвшруулахын тулд дээрх үйлдлүүдийг хийсэн хэмээн мэдүүлжээ. Гэсэн ч шүүхээс түүний энэхүү үйлдэл нь хохирогч маш хүнд туссан, сэтгэл зүйн гэмтэл авсан гэх үндэслэлээр ийнхүү бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг хэмээн үзэж ял оноосон байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>