Шуурхай: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа

508

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байгаа юм. 

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.

Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ  ХУРАЛДААН №11

 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

 

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаан 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2.

Төлөвлөгөө батлах тухай*

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

3.

Хөрөнгө гаргах тухай

Д.ЦОГТБААТАР

4.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

5.

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

6.

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийн тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

7.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

8.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.НЯМДОРЖ

9.

Протокол батлах тухай

Ц.НЯМДОРЖ

10.

Тогтоол, журам шинэчлэн батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Ё.БААТАРБИЛЭГ

11.

“Амгалан дулааны станц” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай

Ц.ДАВААСҮРЭН

12.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

13.

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлангийн талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

14.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

15.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

16.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

17.

Эдийн засгийн төлөв байдлын талаар*

Ч.ХҮРЭЛБААТАР

18.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагаанд хийх зохицуулалт, арга хэмжээний талаар

Ё.БААТАРБИЛЭГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>