Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлэхээр заасан байдаг. Энэ дагуу сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ.
Ингэхдээ холбогдох Төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллүүдийг гаргуулан авч ажиллажээ. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна.