Коронавирусний улмаас дэлхийн эдийн засаг хэдий хэмжээний хохирол амсахыг тооцоолжээ
ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2 их наяд орчим ам.долларын хохирол амсаж магадгүй байна. Энэ тухай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн асуудлаарх бага хурлын тайланд дурджээ.
Коронавирусээр үүсгэгдсэн өвчин сөрөг нөлөө үзүүлж байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн түвшин 1.7 хувьд хүрнэ гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд дурджээ. Өмнө нь Дэлхийн банкны шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан юм.Эдийн засгийн талаарх сөрөг урьдчилсан таамгаас үзвэл, орлого 2 их наяд ам.доллароор буурч, Хятадыг эс тооцвол хөгжиж буй орнууд 220 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй байна.